1

Өөрийгөө сориорой 1: Мэдээлэл хүлээн авах
Хүн мэдээллийг хэрхэн хүлээн авдаг вэ?
Дараах мэдээлэл үнэн, зөв эсэх талаар ярилцана уу.
¨¨ Хүн чихээрээ дуу чимээ, яриа, шуугиан зэрэг мэдээллийг хүлээн авдаг.
¨¨ Хүрээлэн буй орчныхоо үнэрийн талаарх мэдээллийг хамраараа хүлээн авдаг.
¨¨ Тухайн зүйл нь давсархаг, чихэрлэг зэрэг ямар амттай байгаа мэдээллийг
хэлнийхээ тусламжтайгаар хүлээн авдаг.
¨¨ Хүн нүдээрээ өнгийг ялган бичвэр, тоон, график мэдээллийг хүлээн авдаг.
¨¨ Гарын хуруу, биеийн арьсаар шүргэх, хүрэх, тэмтрэх замаар тухайн зүйлийн
халуун эсвэл хүйтэн, биеийн гадаргуу толигор эсвэл арзгар талаарх мэдээллийг
хүлээн авдаг.
Чадахуй:
1. Гэрийн тэжээвэр амьтдын (нохой, муур, загас, яст мэлхий) мэдрэхүйн
эрхтний талаар жишээ гаргана уу.
2. Дараах тохиолдол бүрд мэдээллийг хүн ямар мэдрэхүйн эрхтнээр хүлээж

авах вэ?
а. Ном унших в. Хонх дуугарах д. Мөсөнд гараа хайрах
б. Халуун цай уух г. Аргалын утаа үнэртэх
3. Бусдын санаа бодлыг уншиж, ирээдүйг зөгнөж хэлдэг зургаа дахь мэдрэхүй
хүнд байдаг болов уу? Энэ талаар юу гэж бодож байна?

No comments:

Post a Comment