Суралцахуйн зорилт: Төрөл бүрийн эх үүсвэрээс мэдээллийг хүлээн авах, боловсруулах, хадгалах арга барилд суралцах.
Эзэмших мэдлэг, чадвар: Мэдээлэл хүлээн авах эх үүсвэр, мэдээллийг боловсруулах, хадгалах аргуудыг танин мэдэж, олон эх үүсвэрээс мэдээлэл хүлээн авах, мэдээллийг боловсруулах, хадгалах чадвар эзэмшинэ.
Түлхүүр үг: Мэдээлэл, мэдрэхүйн эрхтэн, мэдээлэл хүлээн авах, анхдагч мэдээлэл, мэдээлэл боловсруулах, шинэ мэдээлэл, хадгалах төхөөрөмж, мэдээллийн тээгч.
Судлах цаг: 2
Багшийн анхаарах зүйл:
- Сурагчдаар өөрсдөөр нь мэдлэг бүтээлгэх дасгал, даалгавар боловсруулах;
- Сурагчдын өмнөх төсөөллийг судлах.
Ажлын хуудас: 1.1
Даалгавар 1:
Хүн мэдээллийг хэрхэн хүлээн авдаг вэ? Дараах
мэдээлэл үнэн, зөв эсхийг шийдэнэ үү?.
o Хүн чихээрээ дуу чимээ, яриа, шуугиан зэрэг мэдээллийг
хүлээн авдаг.
o Хүрээлэн буй орчныхоо үнэрийн талаарх мэдээллийг
хамраараа хүлээн авдаг.
o Тухайн зүйл
нь давсархаг, чихэрлэг зэрэг ямар амттай байгаа мэдээллийг хэлнийхээ
тусламжтайгаар хүлээн авдаг.
o Хүн нүдээрээ
өнгийг ялган бичвэр, тоон, график мэдээллийг хүлээн авдаг.
o Гарын хуруу, биеийн арьсаар шүргэх, хүрэх, тэмтрэх
замаар тухайн зүйлийн халуун эсвэл хүйтэн, биеийн гадаргуу толигор эсвэл арзгар
талаарх мэдээллийг хүлээн авдаг.
Даалгавар2:
Дараах эхийг уншиж, асуултанд
хариулана
уу?.
Номин сургуулийн номын санд Номин номын сангаас
ховор ургамлын тухай ном авч, говийн заг модны тухай уншив. Заг нь зөвхөн Төв
Азийн говьд ургадаг, илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон зуун жилээр
насалдаг ургамал юм. Говийнхон “ургаа нүүрс” гэж нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд заг
модыг түлшинд ихээр ашигласнаас болж бараг устаж байгаа тухай мэдлээ. Тэрээр
номын тэмдэглэлийн дэвтэртээ ойлгосон зүйлээ бичив.
Асуулт:
1.
Энэ мэдээлэл
ямар хэлбэрээр дүрслэгдсэн бэ? Энэ мэдээлэл хаана оршиж байсан бэ?
2.
Номин энэ
мэдээллийг ямар замаар хүлээж авсан бэ? Уг мэдээлэл хаана хадгалагдах вэ? Номин
ямар дүгнэлт хийсэн бэ?
3.
Номин
боловсруулалтын үр дүнд гаргаж авсан мэдээллээ хаана тэмдэглэсэн бэ?
ТӨМ: 1.1
Оньсого
Шонхойх нэг үзүүр
Онгойх хоёр нүх
\Хамар\
Онгойх хоёр нүх
\Хамар\
Ах дүү хоёр
Уулын хоёр талд суугаад
Дуу дуугаа авалцах атал
Бие биеээ үл үзнэ
\Чих\
Уулын хоёр талд суугаад
Дуу дуугаа авалцах атал
Бие биеээ үл үзнэ
\Чих\
Атгахад атга
дүүрдэггүй
Тавихад тал дүүрнэ.
\Нүд\
Ясан байшинд
Ягаан хүн сууна.
\Хэл\
No comments:
Post a Comment