Өөрийгөө сориорой 5 : Мэдээллийн кодчилол
Дасгал 1. Баримт бичиг, бичвэрийг үсэг, цэг болон бусад тэмдэгтүүдээр кодчилдог.
Гэхдээ нэгэн ижил мэдээллийг монгол, англи, орос гэх мэт төрөл бүрийн хэлний
тэмдэгтүүдээр өөр өөрөөр кодчилж болно. Жишээ нь: Миний нэрийг Бат гэдэг. My
name is Bat. Меня зовут Бат.
Дасгал 2. Тоонуудыг цифрийн тусламжтайгаар кодчилдог. Бидний ашигладаг
цифрийг араб цифр гэж нэрлэдэг. Гэвч зарим үед ром цифрийг ашиглах тохиолдол
гардаг. Энэ тохиолдолд мэдээллийг кодчилох арга өөрчлөгдөж байна.
Жишээ 1: 13 ба XIII нь нэг ижил тооны бичиглэлийн өөр өөр арга гэсэн үг.
Жишээ 2: Кирил цагаан толгойн үсгийг дараах байдлаар кодчилж болно.
Дасгал 3. Хөгжмийг нот гэж нэрлэдэг тусгай тэмдэгтийн тусламжтайгаар кодчилж
болно. Жишээ нь: Ч.Лхамсүрэнгийн үг, Д.Лувсаншаравын ая, “Маамуу нааш ир”
дууны нот (Зураг 1.1.10).
Дасгал 4. Замын тэмдгүүд нь пиктограммын тусламжтайгаар
кодчилогдсон урьдчилсан сануулга юм (Зураг 1.1.11).
Дасгал 5. Бичвэрийг кодчилох графикийн арга болох морзын цагаан толгой нь
тусгай тэмдэгтүүдээс бүрдэнэ (Зураг 1.1.12).
No comments:
Post a Comment