3


Өөрийгөө сориорой 3: Мэдээллийг хадгалах
1. Зарим хүмүүс хаалганы хүрээ модон дээр хүүхдийнхээ өсөлтийн хэмжээг
жил бүр тэмдэглэдэг. Ийм хүрээ мод нь мэдээллийн агуулагч болох уу?
Яагаад?
2. Олон жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдсийнхээ тухай яаж мэдэх вэ?
3. Яагаад эрдэнэ шишийн үрнээс гацуур мод ургадаггүй вэ?
4. Чингүүн “Би чиний утасны дугаарыг тогтоогоод авчихлаа” гэж найздаа
хэлсэн. Чингүүн энэ мэдээллийг хаана хадгалсан бэ?
5. Дараах жишээнүүд дээр мэдээллийн тээгч, тухайн тээгч дээрх мэдээллийн
төрлийг ярилцана уу.
• Найзаас ирсэн захиа;
• Ном, сонин;
• Дуутай диск;
• Галт тэрэгний билет;
6. Зураг дүрслэлийг хэрхэн хадгалдаг вэ? Мэдээллийн тээгчийг нэрлэнэ үү.
7. Мэдээллийг хадгалахдаа компьютерийн ямар байгууламжийг ашигладаг вэ?
8. Дараах сэдвийн хүрээнд мэдээлэл бэлтгэнэ үү. Үүнд:
• Компьютерийн тоглоом;
• Уран зураг;
• Байшингийн дугаар бүхий хүснэгт;

• Танай нутагт ургадаг ургамлын жагсаалт.
• Компьютерийн түүх
• Цаасыг юунаас, хэрхэн гаргаж авдаг тухай
• Манай нутагт ургадаг эмийн ургамал
• Ном, хэвлэл хэзээ үүслийн тухай
• Мөнх ногоон гацуур мод
• Модыг хэрхэн зөв тарьж, ургуулах талаар
9. Дараах жишээ бүрийн хувьд мэдээллийн ямар процессын тухай яригдаж
буйг тодорхойлон ярилцана уу. Үүнд:
• Чингүүн чээж бичиг бичиж байна.
• Номин зурагт үзэж байна.
• Ширээн дээр мэдээллийн технологийн сурах бичиг байна.
• Чингүүн тоо бодож байна.
• Бодлогын бодолтоо дэвтэртээ бичсэн байна.
• Өрөөнд радио хүлээн авагч дуугарч байна.
• Нэг зөөврийн диск (флаш) дээр дуу, нөгөө дээр нь гарын хурууны зөв
байрлалаар бичих программ хуулсан байна.
• Номин компьютерт өөрийнхөө нэрийг оруулав.
10. Номин найзаасаа ирсэн захиаг уншиж байна. Энэ тохиолдолд мэдээлэл
хаана хадгалагдаж, хаанаас хаашаа дамжуулагдаж байна вэ?
11. 7 дугаар хуудасны хэрэглэхүй хэсгийн Даалгавар 3-ыг гүйцэтгэсний дараа
компьютерт MS Word программ ашиглан бичиж, бичсэн эхээ zag-ireedui.docx
нэртэй файл болгож хадгална уу.
12. 7 дугаар хуудасны Хэрэглэхүй хэсгийн Даалгавар 4-ийг гүйцэтгэсний дараа
компьютерт Paint программ ашиглан зурж, зурсан зургаа zag-mod.jpg нэртэй
файл болгож хадгална уу.

No comments:

Post a Comment