Загвар бол судалж байгаа объект, үзэгдлийнхээ онцлогийг тусгасан нэгэн шинэ объект юм. Загвар – Бодит объект, үзэгдлийн хялбаршуулсан тусгал, Дуурайлган үйлдсэн эхийнхээ аль нэг шинжийг тусгана, Бодит загвар физик шинжийг хадгална, Мэдээллийн загвар объектыг тодорхойлон өгүүлнэ(Үгээр,Математик аргаар, График зураглалаар), Ямар ч загвар эхийнхээ бүх шинж чанарыг агуулж чадахгүй. Жишээ нь:Иргэний үнэмлэх, эмнэлгийн карт
Объектыг судалдаг нэг чухал арга бол загварчлал юм. Хүн төрөлхтний соёлын өв ухааны эсвэл загварын оргиналь эх болж буй объектийн ижил төстэй хувилбар нь загвар болдог. Оросын эрдэмтэн В.И.Семакин хэлэхдээ загвар гэдэг нь тодорхой объектын ямар нэг хялбаршуулсан төсөөлөл гэжээ. Загвар гэдэг нь танин мэдэхүй буюу судалгааны процесст бодит объектыг орлож чадахуйц материаллаг буюу сэтгэхүйд төсөөлөгдөж буй тийм объект юм. Загвар хэрэгтэй юу? Онолын загварыг зохиохгүйгээр шинжлэх ухаан хөгжих боломжгүй
& Онолын загвар – Онол, хууль, таамаглал
& Коперникийн нар төвт систем
& Резерфорд-Борын атомын загвар
& Тэлж буй орчлон ертөнцийн онол
& Хүн ба амьтны генийн загвар
Урлагийн бүтээлүүд мөн загвар
& Бодит ертөнцийг уран сайхны аргаар дүрсэлнэ.
& Ёгт үлгэр хүмүүсийн хоорондын харьцааг амьтдаар төлөөлөн өгүүлдэг
& Байгалийг дүрсэлсэн уран зураг
& Үйл явдлыг дүрсэлсэн уран зураг
& Уран баримал
& Жүжиг, драм
Загвар бол танин мэдэхүйн арга юм. Хүмүүс объект, үзэгдлийг танин мэдэхийн тулд загварыг бүтээдэг. Загварыг бүтээх, судлах үйл ажиллагааг загварчлал гэнэ. Объект, үзэгдэл бүхэн бусдаас шинж чанараараа ялгагдана. Загварыг бүтээхдээ аль нэг шинж чанарыг ньдөвийлгөн үзүүлдэг. Нэг объектыг өөр өөр шинжлэх ухаанууд өөр өөр өнцгөөс харж өөр өөрсдийн загварыг бүтээдэг. Жишээ нь: Хүнийг физикчид загварчлахдаа материал цэг гэжүздэг бол, химичид химийн бодисоос тогтсон объект гэж үзнэ, харин биологичид өөрийгөөхамгаалах эрмэлзэлтэй систем хэмээн үзнэ. Танин мэдэхүй нь мэдэрч танин мэдэх, сэтгэж танин мэдэх гэсэн 2 түвшинд явагддаг. Мэдэрч танин мэдэхүй нь хүртэхүй, төсөөлөл, ой тогтоолт, сэтгэж танин мэдэхүй нь бодохуй, оюун дүгнэлтээс тогтоно. Аливаа зүйлийг танин мэдэх үйл явц нь объект, субъектын харьцаанд явагдана. Танин мэдэхүйн онолыг сонгодог ба сонгодог бус гэж 2 ангилдаг. Сонгодог танин мэдэхүйн онолд субъектын үйл ажиллагааны хийсвэрлэл нь механикт хөдөлгөөний хуулиудыг материал цэгээр хийсвэрлэдэг шиг тийм зарчмаар хийгддэг бол сонгодог биш танин мэдэхүйн онолд танин мэдэхүйн судлагдахуун түүний хийсвэрлэл нь субъектын үйл ажиллагааны дүр төрхөөр, субъектын шинжүүдээр хийгддэг.Танин мэдэхүйн үр дүнд хүн тухайн бодит объекттой яг тохирсон тийм төйгс загварыг бүтээх болсон. Загварын маш олон жишээ байдаг. (нарны аймаг, атом молекул...) Загварчлал гэдэг нь загварыг бүтээх процесс юм. Тодруулбал ямар нэгэн объект, процессын хялбаршуулсан дүрслэлийг бүтээн, түүнийг шинжлэн судлах үйл ажиллагаа юм. Энэ ухагдахууныг ерйнхий байдлаар нь дараах байдлаар тодорхойлж болно.Загварчлал гэдэг нь бодит объектын хялбаршуулсан дүрслэл, судлагдаж буй чухал объект буюу үзэгдлийн зарим талуудыг тусгасан шинэ объект юм.